Эмнэлзүйн зүрхний цахилгаан бичлэг

Эмнэлзүйн зүрхний цахилгаан бичлэг
Хүн төрөлхтөн зүрхний цахилгаан бичлэгийн аргыг эмнэлгийн практикт хэрэглэж эхэлснээс хойш 100 орчим жил өнгөрсөн хэдий ч өнөөг хүртэл оношлогооны үнэ, цэнээ алдаагүй, зүрхний шигдээс, титэм судасны өвчин, хэм алдагдал, хориг зэрэг эмгэгийг оношлох хамгийн энгийн бөгөөд өртөг багатай арга хэвээр байна. 14 бүлэг бүхий 250 гаруй хуудастай энэхүү бүтээл нь зүрхний цахилгаан бичлэгийн оношлогооны аргын тухайд шинжлэх ухааны үндэслэлтэй, дэлгэрэнгүй өгүүлснээс гадна зүрхний ачаалалтай бичлэг, Холтерийн мониторинг, зүрхний ачаалалтай бичлэг, электрофизиологийн шинжилгээний талаарх суурь ойлголтыг оруулж өгснөөрөө шинэлэг бөгөөд бусад бүтээлээс давуу талтай болжээ. Уг бүтээл нь манай орны өрхийн, дотрын, зүрх судасны эмч нар, зүрхний электрофизиологийн чиглэлээр ажиллаж буй судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, ангаахын сургуульд сурч байгаа оюутнуудад чухал хэрэгцээтэй гарын авлага болно.