Монголын 100 суут хүн

Монголын 100 суут хүн
Тус номонд Монголчуудын дотроос төрж гарсан суу билигт хаад, ноёд, цэргийн зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд, зохиолч яруу найрагчдын талаар дэлгэрэнгүй хүүрнэж, тэдний үйл хэргийг тод тодруун гаргаж чаджээ. Монгол угсаатны дотроос төрж гарсан алдар суутай хүмүүсээс сонголт хийн оруулахдаа монгол туургатны ард түмнүүдийн оюун санааны нэгдмэл байдлыг хангаж, бид нэг монгол гэсэн ойлголтыг бат шингээсэн болно. Өнгөрсөн түүхийн бүх хугацаанд суут хүмүүний одонд төрсөн эдгээр 100 хүний намтар бол монголчуудын үнэхээр их бахархал болсон хүмүүсийн cop бөгөөд эдгээр 100 хүн бол бүхэлдээ монголчуудын түүхийг бүтээгчид, оюун санааг бүтээгчид юм.