Монгол ухаан
Уламжлалт монгол ухаан гэдэг ойлголт нь хүний амьдралын нарийн энерги болох сэтгэлийн хүчээр хүн бие сэтгэл оюунаа хэрхэн танин мэдэж, зангидан бэхжүүлж, захиран зохицуулж явах арга өөрөөр хэлбэл энэ цагийн ойлголтоор монгол сэтгэлгээ юм. Уг номын зохиогч Д.Дулмаа монгол сэтгэлгээний олон төрөл олон хувилбар аргуудаас орчин үеийн шинжлэх ухааны болон нийгмийн зарим ойлголтуудтай жишин эмч хүний хувьд хүний биеийн бүтэц, мэдрэл сэтгэхүйн үйл ажиллагаагаар тайлбарлаж, бас ёог болон бие сэтгэлийг хамтад нь чийрэгжүүлэх болон энергийн зарим ойлголтуудын талаар тус тус бичжээ.