Үндсэн хуулийн маргаан
Үндсэн хуулийн маргаан
Та энэ номоос Үндсэн хуулийн цэцийн тогтоол, дүгнэлттэй танилцах болно. Үндсэн хуулийн цэцийн ажлын онцлог, хүрээ хязгаар, далайц, үйл ажиллагааны чиглэлийг олж харах боломжтой. Түүнчлэн иргэд төрөө жолоодох, хянахад оролцдог нэг чухал арга замыг олж мэднэ. Оюутан, магистрант, докторант, судлаач хуульчдад голлон зориулсан энэ номоос харахад Үндсэн хуулийн цэц хэрхэн дэвжин хөгжиж, урагшилж байгаа, нөгөө талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид ямх ямхаар ч атугай төгөлдөршүүлэх хэрэгцээ, шаардлага байгаа юм байна гэдгийг та анзаарах буй заа.
