Шувууд: Монголын нэгэн гайхамшиг

Шувууд: Монголын нэгэн гайхамшиг
Шувууд бол байгалийн нэгэн гайхамшигт бүтээл билээ. Шувууд бүр өөрийн онцгой гайхам дүр төрх, гайхалтай өнгөний хослол бүхий өд, уянгалаг дуу хоолой, эрс ялгагдахуйц нисэх хэв маягтай. Та шувуудыг илүү ойроос сайн ажиглан харвал тэдгээрийн талаар төсөөлөл тань эерэгээр өөрчлөгдөж, магадгүй та шувуудад татагдан илүү ихийг мэдэж харахыг хүснэ гэдэгт итгэлтэй байна. Энэхүү зурагт номонд сүүлийн зургаан жилийн турш авсан Монголд тохиолддог 125 зүйлийн шувуудын 159 зураг багтсан. Есөн зурагнаас бусад бүх зургийг Монгол орны төвийн болон зүүн аймгуудын нутаг болон говьд авсан. Хэдийгээр эдгээр зүйлүүд Монголд бүртгэгдсэн 500 дөхсөн зүйлүүдийн өчүүхэн хэсэг боловч Монголын шувуудыг зарим талаар төлөөлж та бүхэнд тодорхой төсөөллийг өгч чадах болно. Энэ зурагт ном таны сэтгэлийг баясгаж байгалийн нэгэн үзэсгэлэнт төрхийг таньд илүү ойртуулж байгалийг хайрлах сэтгэлийг тань бадрааж чадна. Зохиогч