Чингис хааны эзэнт гүрэн

Чингис хааны эзэнт гүрэн
Монголчуудын үндэсний бахархал, оюун санааны шүтээн нь монголчуудыг дэлхийн түүхнээ алдаршуулсан их эзэн Чингис хаан билээ. Чингис хаан болон түүний байгуулсан улс, гүрний талаар олон орны бичгийн мэргэд тал бүрээс нь судалж алдаа оноог нь цэгнэсэн арвин их судалгаа, ном товхимол гарсан байдаг. Энэхүү товхимолд 1990-ээд оноос хойш Чингис хаан ба Их Монгол улс, Монголын эзэнт гүрний түүхээр хэвлэгдэн гарсан зохиол бүтээлээс тоймлон өгүүлэхийг зорьжээ.