Монголын их хатдын нууц товчоо

Main cover


АНГИЛАЛ
Монголын түүхэн эрхмүүд
ХУДАЛДААНД
2013
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
254
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789996212253
ХЭМЖЭЭС
250 x 175 x 20 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Монголын хатдын түүх бол өнөөгийн улс гүрнүүдийн эх үүслийн нууц түүх юм. Монголын аугаа хатад амьдралынхаа туршид гэр бүл, үндэс угсаагаа хамгаалж иржээ. Чингис Хаан төр улсыг үндэслэн байгуулсан бол хатад эмэгтэйчүүд түүнийг нь амьдруулсан юм. Тэр хатад цаг хугацаа, сэтгэл оюунаа хөшөө дурсгал, хот балгад барихад бус хаан эцгийнхээ адилаар гүрэн улсаа байгуулахад зориулсан гэдгийг энэхүү номноос олж унших боломжтой юм.

Үзүүлэлт

ISBN-139789996212253
Худалдаанд гарсан огноо2013-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо254 нүүр
Эрхлэн гаргасанЖак Уэтерфорд сан
Бүтээлийн хэлМонгол
Жин495 гр
Хэмжээс250 x 175 x 20 мм

Зохиолчийн талаар

Жак Маклвер Уэтерфорд нь АНУ-ын Миннесота мужийн Макалейстер их сургуулийн антропологи 'хүн судлал'-ийн профессор юм. Тэрээр 2004 онд 'Өнөөгийн Ертөнцийг Үндэслэгч Эзэн Чингис хаан' номоороо олонд танигдсан бөгөөд 2006 онд Монгол Улсын төрийн дээд шагнал болох 'Алтан гадас' одонгоор шагнуулжээ. Уэтерфордын ХХ зууны үеийн уугуул Америкчуудын тухай өгүүлсэн номууд нь хэд хэдэн хэл дээр хэвлэгдсэн ба түүний шүүмж, тойм зэрэг олон бүтээлүүд нь эрдэм шинжилгээний ном товхимол, сэтгүүл дээр нийтлэгдэж байсан. Уэтерфорд нийтлэл бичихээс гадна телевиз болон радиогийн нэвтрүүлгүүдэд тоймчоор оролцдог байжээ. Тэрээр 1967 онд Өмнөд Каролинагийн их сургуулийг улс төр судлал мэргэжлээр бакалавр, 1972 онд Өмнөд Каролинагийн их сургуулийн Социологийн ухааны магистр, 1973 онд Антрополгийн шинжлэх ухааны магистр, 1977 онд Сан Диего хотын Калифорниагийн их сургуульд антропологийн профессорын цол, Тэрээр Дюкийн их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны докторын дараах сургалтыг төгссөн. Миннесота мужийн Макалестер коллежид антропологийн профессор болсон бөгөөд хойд америкийн болон бусад орны уламжлалт соёлын тухай өргөн хүрээ бүхий нийтлэлүүд бичсэн. Түүний 'Өгөөмөр Индианчууд: Америкийн Индианчууд дэлхийн өөрчлөлтөд нөлөөлсөн нь'(1988) нь олон хэл дээр орчуулагдсан гарсан. 'Төрөлх гарал үүсэл: Индианчууд Америкийг хэрхэн баяжуулсан бэ?' (1991) болон 'Зэрлэгүүд ба соёл иргэншил: Хэн нь давж гарах бол?' (1994) номуудад дэлхий нийтийн соёлын зөрчлийн тухай өгүүлсэн байдаг. Уэтерфордын уугуул америкчуудын тухай эдгээр номууд нь 1989, 1992 онуудад Миннесота мужийн шилдэг номоор шалгарсан байдаг. 1992 онд Америкийн антропологийн холбооны тэргүүний шагнал, 1994 онд Христ болон Жүүдүүдийн үндэсний зөвлөгөөнөөс олонд хүрсэн бүтээл шагналыг тус тус хүртсэн. 'Мөнгөний түүх' (1997) номоороо олонд илүү танигдсан бөгөөд тус ном нь 1926 онд байгуулагдсан сар бүрийн онцлох ном шалгаруулдаг клубын шилдэг номоор шалгарч байжээ. Уэтерфорд 20-р зууны америкийн улс төр болон антропологийн тухай телевиз радиогийн олон нэвтрүүлэгт тоймч, тайлбарлагчаар оролцож байсан. Тухайлбал, The Today Show, ABC Evening News, Geraldo's Now It Can Be Told, Larry King, All Things Considered, Nightwatch, Tony Brown's Journal, and the Voice of America гэх мэт. Уэтерфорд 20-р зууны сүүлээр Монголын түүх соёлын талаар судалж, бүтээл туурвих болсон билээ. Монголын төр засгаас түүний энэхүү хөдөлмөрийг үнэлж, 2006 онд төрийн дээд шагнал болох Алтан гадас одонгоор шагнасан байна. Түүнчлэн 2010 онд Монгол улсын гадаад харилцааны яамны 'Хүндэт өргөмжлөл', 2010 оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Жак Уэтерфордыг монголын ард түмний түүх соёлыг дэлхий нийтэд амжилттай сурталчилж, монгол-америкийн ард түмний найрамдалд харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулан, монголын түүх бичлэгийг хөгжүүлэх, монголын залуу үеийнхэнд эх түүхээ гүн гүнзгий мэдэхэд сэтгэл харамгүй тусалсныг өндрөөр үнэлэн 'Найрамдал' медалиар шагнасан. 2010 онд Монголын залуу түүхч, судлаачдыг дэмжихээр Жак Уэтерфорд санг үүсгэн байгуулсан.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй