The Coins of Mongol Empire: XIII-XV

The Coins of Mongol Empire: XIII-XV
Цаг хугацааны үүднээс авч үзвэл монгол улсын мөнгөн тэмдэгт их эртний түүхтэй юм. Энэ номонд Монгол улс үүсэн байгуулагдсан тэр цагаас эхэлсэн монголын мөнгөн тэмдэгтийн тухай өгүүлнэ. Өөрөөр хэлбэл 1206 онд Есүхэйн хүү Тэмүжин Монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол улсыг байгуулсан цагаас хойш эхэлсэн монгол улсын мөнгөний түүхийн тухай юм. Монголчууд өөрсдийн төдийгүй дэлхийн хүн төрөлхтний түүхийг бичилцсэн ард түмэн болохын хувьд дэлхийн түүхэнд томоохон байр эзэлдэг. Монголын Эзэнт Гүрний мандал бадрал ба мөхлийн аль ч үе дэлхийн түүхтэй салшгүй холбоотой. Монголын Эзэнт Улсаас хойш монгол угсаатнуудын байгуулсан улс гүрнүүдийн мөнгөний түүх ч монголчуудын мөнгөний түүхтэй холбоотой болно.