Монгол улсын иргэний эрх зүй (3)
Уг бүтээлд зах зээлийн өнөөгийн нөхцөлд бараа бүтээгдэхүүний худалдаа, арилжааны эргэлт, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх тухай олон төрлийн гэрээ байгуулах, талуудын эрх, үүргийг тодорхойлох, үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон чухал асуудлыг Монгол улсын шинэ хуулиуд, эрдэмтэн, судлаачдын бүтээл, шүүхийн шийдвэр, тайлбарыг харгалзан онол, практикийн үүднээс тодорхойлж, хуулийг хэрэгжүүлэх явцад үүссэн буюу үүсэж болох эгзэгтэй асуудлыг тусгасан байна. Бүтээлийн гол онцлог нь иргэний хууль, бусад холбогдох хуульд дутуу хагас боловсрогдсон хууль бүтээх ажиллагааны дутагдалтай заалт нилээд байгааг зааж, тэдгээрийг засаж залруулах арга замыг тодорхойлохыг хичээн, хуулийг хэрэглэхийн хамт боловсронгуй болгох сэтгэлгээгээр хандахыг зөвлөсөнд оршино.