Диваажинд 90 минут

Диваажинд 90 минут
Номын зохиогч Дон Паипер чуулга уулзалтад оролцоод буцах замдаа осолджээ. Түргэн тусламжийнхан түүнийг газар дээрээ нас барсан болохыг тогтоосон байна. Эвдэрч сүйдсэн машин дотор түүний цогцос байх зуур тэрбээр диваажинд очиж, тэндхийн гоо үзэсгэлэнг харж, дуу хөгжмийг нь сонсчээ. Осол болсноос хойш 90 минутын дараа нэгэн пастор түүний төлөө залбирчээ. Тийнхүү Паипер диваажингийн үгээр илэрхийлэхийн аргагүй гайхамшигт дурсамжийг өөртөө тээн энэ дэлхийд эргэн ирсэн байна. Аймшигт өвдөлт, урт удаан хугацааны эмчилгээ Паиперийн Бурханд итгэх итгэлийг шалгажээ. Одоо тэрбээр тантай өөрийнхөө амьдралын гэрчлэлийг хуваалцаж байна. Түүний амьдралд тохиолдсон бүхэн түүний амьдралыг өөрчилсөн юм. Таны амьдралыг ч бас өөрчлөх болно.