Зодооны машин

Main cover


АНГИЛАЛ
Спортын бусад төрөл
ХУДАЛДААНД
2014
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
582
Нүүр
ISBN-13
9789996220142
ХЭМЖЭЭС
202 x 142 x 27 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Энэ номд эрүүгийн хэрэгтнүүд болон танхай этгээдүүдийн дайралтаас өөрийгөө хамгаалах арга барил, тактик болон тухайн нөхцөл дэх сэтгэл зүйн асуудал аль болох бүрэн хэмжээгээр тусгагдсан болно. Үүссэн нөхцөлд сэтгэл зүйн зохих төлөвт амархан шилжиж чаддаг болох, зөвхөн өөрийнхөө биеийг төдийгүй гартаа тааралдсан бүхнийг зэвсэг болгон ашиглах боломж олгохыг гол баримтлалаа болгосон байна. Уг ном нь өөртөө багтаасан мэдээллийнхээ хувьд аль ч оронд хэвлэгдсэн номтой дүйцүүлэхийн аргагүй юм. Номд тусгагдсан зөвөлгөөнүүд амьдрал дээр нэг бус удаа шалгагдсан болно.

Үзүүлэлт

ISBN-139789996220142
Худалдаанд гарсан огноо2014-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо582 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин600 гр
Хэмжээс202 x 142 x 27 мм

Зохиолчийн талаар

Анатолий Ефимович Тарас 1944 онд Зөвлөлтийн армийн офицерийн гэр бүлд төрсөн. 1963-1966 онд долдугаар танкийн армийн тагнуул-хорлон сүйтгэх тусгай батальонд алба хаасан. 1967-1975 онд Тагнуулын хорооны шугамаар дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулагдсан 11 үйл ажиллагаанд оролцсон. Төрийн хэд хэдэн шагналтай. Тарас 1972 онд Минскийн их сургуулийн гун ухааны салбарыг, 1979 онд Москвагийн Сурган хүмүүжүүлэх ухааны академийг дүүргэсэн. Тэр жилдээ өсвөр насныхан болон залуучуудын гэмт хэргийн асуудалд зориулсан сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Дараа нь эрдэм шинжилгээний хүрээлэнд хэдэн жил ажиллахдаа гэмт хэргийн нийгэм-сэтгэл зүйн асуудлаар судалгаа хийж байсан. Энэ зуураа эрүүгийн хэргийн мөрдөн байцаах газарт орон тооны бус байцаагчийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ чиглэлээр амжилттай ажилласны дүнд Дотоод Хэргийн Яамны хэд хэдэн шагнал хүртэж байсан. 1984 оноос А.Е.Тарас ЗХУ-ын Батлан Хамгаалах яамны захиалгаар явуулсан төслийн хүрээнд сэтгэл зүйн асуудлаар ажилласан. Үүнийхээ зэрэгцээ Белоруссын Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх хүрээлэнд багшлахын хамт цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэсэн. 1991 оноос хэвлэн нийтлэх, хянан тохиолдуулах ажил хийж эхэлсэн. А.Е.Тарас цэргийн тагнуулын тусгай салааны хүрээнд гардан тулааны дасгалжуулагчийн курсийг нэг бус удаа дүүргэсэн. Нэг жил Вьетнамын мастер, Вьетнамын ардын армийн 'Дак Конг' нэртэй тусгай салааны ахмад Нгуен Зянгийн шавь болж байсан. Бие хамгаалах арга барилыг суралцах насанд хүрэгсдийн бүлэгт хэдэн жилийн турш багшилсан. 1993 оноос Гардан тулааны болон өөрийгөө хамгаалахын зааварчлагчдыг бэлтгэх курст багшилсан. 1992 оноос Хамтын нөхөрлөлийн болон Балтийн орнуудад ихээхэн нэр хүндтэй болсон тулааны урлагийн 'Кэмпо' сэтгүүлийг гаргах болсон. Мөн уламжлалт тулааны урлаг болон өөрийгөө хамгаалах чиглэлээр ном бичдэг.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй