Пунцагийн Жасрай: Түүхэн тэмдэглэлт хөрөг найраглал
П.Жасрай бол түүхэн хүн. Тэрээр Монгол улс нэг намын дарангуйллаас ардчиллын замд шилжих нийгмийн хамгийн эмзэг, эгзэгтэй үед Ерөнхий сайдаар ажиллаж зах зээлийн эдийн засаг бүхий шинэ нийгмийн харилцааг цогцлооход үлэмж гавьяа байгуулсан нэгэн билээ. Түүний гайхамшигт оюун ухаан, эрдэм мэдлэг монголчуудын түүхэн сонголтын цаг үед бусдаас онцгойрон тодорч төрийн залуурыг атгасан нь завшаант хувь заяа байсан тул ардчиллын он жилүүдийн нэгэн содон хуудас болон мөнхөрсөн юм. Тиймээс түүний тухай үе цагийн үргэлжлэл дунд ямагт дурсан санаж, алдаршуулан дээдэлж байх нь төр, түмний оюун санааны ой санамж байх учиртай.