Нөхөн сэргээх эмчилгээ, рашаан сувилал

Main cover


АНГИЛАЛ
Орчин үеийн анагаах ухаан
ХУДАЛДААНД
2014
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
543
Нүүр
ISBN-13
9789996227660
ХЭМЖЭЭС
210 x 150 x 30 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Анагаах ухааны нийтээр хүлээн зөвшөөрсөн номлолоор нэгд, олон түмнийг эрүүл мэндийн боловсролтой болгох, хоёрт, алив өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрүүл мэндийн байгууллага өргөн хүрээнд авч хэрэгжүүлэх, гуравт, өвчилсөн хүмүүст ерөнхий, үндсэн, төрөлжсөн мэргэжлийн тусламж цаг алдалгүй үзүүлэх гэсэн эрүүл мэндийн тусламжийн зарчмыг дэлхийн жишгээр хуулиар баталгаажуулсан. Гэвч манай оронд энэ зарчим тонгоруу, толгой нь уруу харжээ. Доктор Д.Цагаан, Б.Намбар нарын бичсэн энэ ном өөрийгөө чийрэгжүүлэх, өлчиржүүлэх, эрүүлжүүлэх талаар цаг зав, ухаан зарахад хэн хүнд хэрэг болох болно. Уг ном нь шинжлэх ухаан-олон нийтийн агуулгаар бичигдсэн ба өөрөөр хэлбэл их, дээд сургуулийн багш, оюутан, судлаач нар болоод ард иргэдийн аль алиных нь эрэлт хэрэгцээг хангана.

Үзүүлэлт

ISBN-139789996227660
Худалдаанд гарсан огноо2014-01-01
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо543 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин750 гр
Хэмжээс210 x 150 x 30 мм

Зохиолчийн талаар

1976-1986 онуудад Сүхбаатар аймагт сум, сум дундын эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэгт ерөнхий мэргэжил, дотор, эмэгтэйчүүд, НСЭ-ний эмчээр, 1986 оноос Улсын Клиникийн Төв Эмнэлэгт эмэгтэйчүүд, Улсын Клиникийн II Эмнэлэгт НСЭ-ний эмч, тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр тус тус ажилласан. 1993 оноос ЭМШУИС, 'Монос' дээд сургуулийн оюутны болон дипломын дараах сургалтын багшаар ажиллаж байна. 1995 онд Тэргүүлэх эмчийн зэрэг, 2004 онд Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Профессор цолтой. (2003) БҮТЭЭЛҮҮД: Нөхөн сэргээх эмчилгээ (Сурах бичиг, 2001) Нурууны остреохондроз өвчин (2005) Нөхөн сэргээх эмчилгээ, орчин үе (2007) Эрүүл аж төрөх ёс, нөхөн сэргээх эмчилгээ (2009) ГАВЬЯА ШАГНАЛ: Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан (1998) Рашаан сувиллын тэргүүний ажилтан (2008) Алтан гадас одон (2003) Монгол улсын хүний гавьяат эмч (2008)
МУИС-ийн анагаах ухааны ангийг 1957 онд төгссөн. Рашаан судлал, сувилалын салбарт эмч, ерөнхий эмч, төвийн захирал, зөвлөх эмчээр 50 гаруй жил ажилласан. Рашаан судлалаар ОХУ, Герман, Чехословак, Монгол улсын эрдэмтэдтэй хамтран ажиллаж рашаан, шавар эмчилгээний стандарт боловсруулсан. 'Монголын рашаан сувилал' ТББ-ын тэргүүн 1970 оноос АУДээд, Дунд сургуулийн рашаан эмчилгээний багш, профессор 1971 оноос 2010 он хүртэлх хугацаанд 'Рашааны анагаах увидас', 'Эмчилгээний шавар' зэрэг 10 гаруй эрдмийн бүтээл туурвисан. Хөдөлмөрийн хүндэт медаль (1970), Алтан гадас одон (1978, 1990), ОХУ-ын Эрхүүгийн Их сургуулийн хүндэт профессор (1991), МУ-ын ЭХ-ын гавьяат ажилтан (2001) зэрэг цол, тэмдгээр шагнагдсан. Эрүүл мэнд, Рашаан сувилал, Шинжлэх ухаан, Байгаль хамгааллын тэргүүний ажилтан.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй