Барилгын материалын эрдэслэг түүхий эдийн ордын геологийн судалгаа

Барилгын материалын эрдэслэг түүхий эдийн ордын геологийн судалгаа
Номын эхний хоёр бүлэгт барилгын материалын физик, механикийн шинж чанар ба барилгын материалын эрдэслэг түүхий эд, түүний ангилал, олборлох, боловсруулах тээвэрлэх аргын талаар, гуравдугаар бүлэгт түүхий эдийн төрлүүд (керамик, шил, барьцалдуулах материал, хүнд ба хөнгөн бетон, барилгын ба өнгөлгөөний чулуу, дуу-дулаан тусгаарлах материал) тэдгээрт ямар ямар эрдэс, чулуулаг ордог, тэдгээрийг баяжуулах, боловсруулах аргууд, энэ нь түүхий эдийн төрлөөс хамаарч янз бүр байдаг тухай болон байгаль дээр тохиолдох ордуудын гарал үүсэл- үйлдвэрлэлийн төрлүүдийн тухай, дөрөвдүгээр бүлэгт эрдэслэг түүхий эдийн геологи хайгуулын ажлын аргачлалаас (хээрийн судалгаа-эрлийн маршрут, уул- өрмийн ажил, сорьцлолт, ан цавын судалгаа, суурин боловсруулалт-лабораторийн судалгаа, түүхий эдийн чанарыг үнэлэх, нөөц тооцоолох уламжлалт аргууд) гадна ордын гидрогеологи, геотехникийн судалгаа, техник, эдийн засгийн болон байгаль орчинд нөлөөлөх байдлын урьдчилсан үнэлгээний талаар тус тус авч үзжээ. Номын төгсгөлийн бүлэгт Монгол улсад барилгын материалын эрдэслэг түүхий эдийн геологийн судалгаа явагдсан байдлын талаар товч өгүүлээд төлөөлөх ордын бичиглэлийг тойм зураг, зүсэлтийн хамт оруулсан байна.