Алтан соёот гахай

Алтан соёот гахай
Энэ номонд хүүхдэд зориулсан Алтан соёот гахай, Маахайн үлгэр, Ургадаг нүд, Үнэг зараа хоёр, Хүүхэд бүргэд хоёр зэрэг сургамжит үлгэрүүд багтсан байна. За ингээд үлгэрээ эхлэе Заан хошууны аж ахуйд Хэн хүн дуулаагүй Хэрэг явдал гарч гэнэ Гарах гарахдаа байна шүү Гахайнуудын дотор юмсанжээ Ямаршүү юм болж Яасан гэж санана Урд хоёр хөлдөө Улаан шаахай углаастай Хойд хоёр хөлдөө Хөх шаахай жийгээстэй Майк трусик өмссөн Малдигар гахай гараад иржээ Трусик майк эгэлдгэрлэсэн Түнтгэр гахай гараад иржээ Алтан соёоо гялалзуулж Арслан заан шиг даналзана Алаг эрээн тэмдэг зүүж Алдрын юм шиг гялалзуулна Хүзүүнд зүүсэн энэ тэмдэг Хүч тамирынх юм бол уу Аль эсвэл бүү мэд Алдар гавьяаны ч юм уу...