Монгол-Японы харилцаа: Өнгөрсөн ба эдүгээ

Монгол-Японы харилцаа: Өнгөрсөн ба эдүгээ
'Монгол-Японы харилцаа: Өнгөрсөн ба ирээдүй (XX зуун)' сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Сэкигүчи олон нийтийн судалгааны нийгэмлэг, МУБИС-ийн Түүх, нийгмийн ухааны сургууль хамтран Улаанбаатар хотноо 2010 оны 9 дүгээр сарын 9-11-нд амжилттай зохион байгуулсан билээ. Уг хурлын онцлог нь Монгол, япон эрдэмтдээс гадна Орос, Хятад, Герман, Их Британийн эрдэмтэн судлаачид Монгол-Японы харилцааны XX зууны түүхийн өргөн сэдвээр судалгаа шинжилгээний ажлынхаа үр дүнг танилцуулж, хоёр орны өнгөрсөн үеийн түүхийн үйл явдлыг шинэлэгээр авч үзэн үнэлэлт дүгнэлт өгсөн, ирээдүйн харилцаанд сургамжтай сонирхолтой олон илтгэл хэлэлцүүлж, санаа бодлоо чөлөөтэй солилцсон үлэмж ач холбогдол бүхий хурал болсон байна.