Монгол орны ойн таксацын лавлах

Монгол орны ойн таксацын лавлах
Эл бүтээлд Монгол орны ой ургамлын мужлал, ойн өндрийн бүслүүрийн онцлог, ойн үндсэн хэвшинжийн тодорхойлолт, ойн таксацын бүртгэл тооллого хийх, түймрийн аюулыг үнэлэх аргачлал, тодорхой бүс нутгийн хэмжээнд боловсруулсан модны эзлэхүүний ба өсөлтийн явцын хүснэгт, ишний бүдүүний үеллээр хэрэгцээний модны гарцыг тодорхойлох таваарын болон сортиментийн хүснэгт зэргийг багтаасан байна. Энэ номыг таксатор, байгаль орчин ойн салбарын мэргэжилтэн, их дээд сургуулийн багш, оюутан болон ойн мэргэжлийн байгууллагын албан хэрэгцээнд зориулан гаргажээ.