Хими

Main cover


АНГИЛАЛ
Хими
ХУДАЛДААНД
2013
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
110
Нүүр
ISBN-13
9789996231834
ХЭМЖЭЭС
194 x 137 x 7 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Ерөнхий боловсролын сургуулийн 11-р анги төгсөгчдөөс авдаг химийн ерөнхий шалгалтанд бэлтгэгчдэд туслах зорилгоор 2010-2012 оны ерөнхий шалгалтын даалгаваруудыг тайлбар, хариу, бодолтын хамт оруулсан байна.

Үзүүлэлт

ISBN-139789996231834
Худалдаанд гарсан огноо2013-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо110 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин110 гр
Хэмжээс194 x 137 x 7 мм

Зохиолчийн талаар

Х.Хүрэлтогоо 1956 онд Архангай аймгийн Эрдэнэ мандал сумын нутагт 'Өлзийт орон' хэмээх газар малчин ард Хажидын ууган хүү болон төржээ. Х.Хүрэлтогоо нь 1967-1977 онд Архангай аймгийн Эрдэнэ-мандал сумын 10 жилийн дунд сургууль, 1977-1987 онд МУИС-ийн химийн салбарыг 'Онцсайн' дүнтэйгээр тус тус дүүргэж 1982-1987 онд Ховд дахь УБДС-ийн (тэр үеийн нэрээр) химийн тэнхимд багшаар, 1987-2006 онд ХААИС-д багш, тэнхимийн эрхлэгч, декан, 2006 оноос хойш тэнхимийн профессор багшаар ажиллаж байна. 1996 онд химийн чиглэлээр магистрын зэрэг, 1999 онд 'Монгол орны газар тариалангийн төв бүсэд тариалсан эрт болцтой төмсний ургац ба чанарт азотын бордооны нөлөө' сэдвээр ХАА-н ухааны боловсролын докторын ((Рh.D)) зэрэг хамгаалж, 2004 онд дэд профессор цол хүртсэн. 2012 оны 1-р сарын 1-нээс эхлэн профессорын албан тушаалд дэвшин ажиллаж байна. Х.Хүрэлтогоо нь Монгол улсын дээд боловсролын салбарт тасралтгүй 30 гаруй жил ажиллаж, энэ хугацаанд Ерөнхий ба органик бус хими, Аналитик хими, Физик коллойд хими, Шинжилгээний физик химийн аргууд, Хэрэглээний хими зэрэг бакалаврын хичээлүүдийг онол, практикийн өндөр түвшинд зааж ирсний дээр магистрантурын сургалтад 'Лабораторын ажлын арга зүй, менежмент', 'Багажит шинжилгээний орчин үеийн аргууд' зэрэг хичээлүүдийг санаачлан оруулж хичээл сургалт явуулж ирсэн байна. Х. Хүрэлтогоо нь их, дээд сургуульд ажиллах хугацаандаа 160 гаруй хэвлэлийн хуудас бүхий 30 шахам ном, сурах бичиг, товхимол, гарын авлага туурвиж хэвлүүлсний дотор БСШУ-ны Яамны зөвшөөрлөөр хэвлэгдсэн 'Химийн бодлого дасгал', 'Органик химийн бодлого дасгал' гэсэн хоёр ном болон бусад 'Химийн бодлого бодох аргууд', 'Химийн бодлогын хэлбэрүүд ба бодох арга-I,II, 'Ерөнхий ба анализ химийн бодлого дасгал' зэрэг ном, гарын авлага, сургалтын материалууд нь Ерөнхий боловсролын дунд сургуулиуд болон их, дээд сургуулиудад химийн сурах бичгийн хэмжээнд хэрэглэгдэж, Монгол улсын химийн боловсролын хөгжилд зохих хувь нэмрээ оруулж байгаа билээ. Тэрээр улсын химийн олимпиадыг зохион байгуулахад идэвхтэй оролцож, улсын болон Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулсан ЕБС-ийн багш нарын мэргэжил дээшлүүлэх семинарт удаа дараа оролцож хичээл зааж ирсний дээр 1997 онд Архангай аймагт, 2001 онд Эрдэнэт хотод урилгаар очиж багш, сурагчдад 'Химийн бодлого бодох арга зүй' сэдвээр сургалт, семинарыг зохион явуулж олны талархалыг хүлээж байсан туршлагатай сурган хүмүүжүүлэгч юм. Түүний хөдөлмөр, бүтээлийг төр засгаас үнэлж 2006 онд Ардын боловролын, 2009 онд Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдэг, 2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2013 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнaжээ.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй