Мотор дуугарлаа: Монголын киноны шүүмж

Мотор дуугарлаа: Монголын киноны шүүмж
Монголын үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан бүтээсэн энэ номонд Монголын анхны уран сайхны кинонуудын нэгэн cop бүтээл болох 'Монгол хүү' киноны шүүмжээс эхлээд саяхан нээлтээ хийж монголын кино урлагт өвөрмөц өнгө төрхийг авчирсан 'Содура' киноны шүүмж хүртлэх зөвхөн монголын уран сайхны киноны 200 шахам шүүмжийг багтаажээ. Эл бүтээл монголын кино урлагийн түүхийн маш том эх сурвалж, нэн ховор судлагдахуун болохын сацуу киноны уран бүтээлчид, судлаач шүүмжлэгчид, ирээдүйн киночдын ширээний ном, гарын авлага болох нь лавтай.