Элдэв-Очир: Д.Нацагдоржийн хавсрал судлал
Д.Нацагдорж 1926 онд Герман, Франц улсад суралцаж байсан монголын охид, хөвгүүдэд зориулсан бичмэл сэтгүүлд 'Элдэв-Очир' нэрээр өгүүлэл, шүлэг, зохиол хэвлүүлдэг байжээ. Иймд зохиогч номоо 'Элдэв-Очир: Д.Нацагдоржийн хавсрал судлал' хэмээн нэрийджээ. Уг номын зохиогч Монголын филателийн хүндэт гишүүн Г.Ловор 1970-аад оноос марк цуглуулж, олон улсын үзэсгэлэнгүүдээс удаа дараа алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан ба энэ удаад их зохиолч Д.Нацагдоржийн намтар, уран бүтээлтэй холбоотой маркнуудаа түүний намтар судлалтай холбон тайлбарын хамт хүргэж байна.