Нягтлан бодох бүртгэл

Нягтлан бодох бүртгэл
Эдийн засаг, бизнесийн чиглэлээр суралцаж байгаа их8 дээд сургуулийн оюутнууд болон аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогчдод нягтлан бодох бүртгэлийн онол арга зүйг эзэмших, нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийхэд туслах дэлгэрэнгүй тайлбар бүхий ширээний номын хэрэгцээ их байдаг. Энэ бодит хэрэгцээг хангахад зориулан Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн багш А.Еркеш, О.Нүржигмаа нар 'Нягтлан бодох бүртгэл' сурах бичгийг бэлтгэн, 5 дахь удаагаа хянан сайжруулж уншигчдын хүртээл болгож байна. Энэхүү 5 дахь удаагийн хэвлэлд шинээр 'Урьдчилж гарсан зардал ба төлбөрийн бүртгэл', 'Биет бус хөрөнгийн бүртгэл', 'Урт хугацаат өр төлбөрийн бүртгэл' гэсэн 3 сэдвийг нэмж оруулснаас гадна бусад сэдэв бүрийн агуулгыг манай улсын хууль эрх зүйн орчин, СТОУС, Нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд баримтлах заавар, журмын өөрчлөлттэй уялдуулан баяжуулсан байна. Одоогийн байдлаар энэхүү сурах бичиг нь эдийн засаг, бизнесийн чиглэлээр сургалт явуулдаг олон их дээд сургуулиудад Санхүүгийн бүртгэл хичээлийн үндсэн сурах бичгээр ашиглагдаж байгаагаас гадна нягтлан бодогчид Мэргэшсэн нягтлан бодогч болон Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрх олгох болон сунгах шалтгалтанд бэлтгэх, аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэл хөтлөхөд өргөнөөр ашиглаж байна.