Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал
Энэ ном таны их сургууль болон амьдралдаа амжилт гаргах хөтөч юм. Та дунд сургуулиа дөнгөж төгссөн, эсвэл ажил хийдэг ч бай оюутан болох нь таны амьдралын хамгийн том сорилтуудын нэг байх болно. Шинэ багш, шинэ хүмүүс, шинэ сэтгэлгээ, шинэ гэр гээд бие даасан амьдралаа эхлүүлж буй танд олон шинэ зүйлд дасах шаардлага гарна. Энэ бүхэн хэцүү байх боловч та санаа зовох хэрэггүй, танд энэ сурах бичиг тусална. Энэхүү сурах бичгийг Доктор Стефен Р.Ковигийн дэлхийд алдартай, бестселлер 'Үр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал' номд тулгуурлан бичсэн бөгөөд оюутан залууст их сургууль болон амьдралд амжилт гаргахад нь үр дүнтэй нөлөө үзүүлэх мөнхийн зарчмууд болон практик чадваруудыг заах болно. Энэхүү сурах бичгийг судалснаар: 1'. Өөрийн нуугдмал авьяас, чадвараа нээн илрүүлэх 2'. Амьдралын утга учраа тодорхойлох 3'. Цаг зав болон үйл хөдлөлөө бүрэн хянах 4'. Бат бэх, үр бүтээлтэй харилцаа холбоо үүсгэх 5'. Бусадтай амжилттай ойлголцох 6'. Өөрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 7'. Бие бялдар, сэтгэл санааны хувьд тогтвортой байх талаар суралцана. Түүнчлэн их сургуульд суралцах, сургуулийн номын санг ашиглах, судалгааны ажил бичих, шалгалтад бэлдэх, аливаа зүйлд шүүмжлэлтэй хандах, мөнгөө хэрхэн зөв зарцуулах талаарх зөвлөгөөг унших болно.
