Бяцхан манлайлагч
Бяцхан манлайлагч
АНУ-ын ФракклинКови компани нь манай улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулж _'The Leader in Me'_ буюу _'Бяцхан манлайлагч'_ сургуулийн шинэчлэлийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Дэлхийн өнцөг булан бүрт олон мянган сургууль уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сурагчид нь XXI зууны манлайлагчид болж байна. Энэ хөтөлбөрийн онцлог нь сургууль өөрийн зорилгоо зөв тодорхойлсноор багш, ажилтан, сурагчид болон эцэг эхийн оролцоо, сурагчдын сурлагын амжилт, төлөвшил дээшилж тухайн сургуулийн соёл бүхэлдээ өөрчлөгдөн өөрийн гэсэн өнгө төрхтэй болгож байгаа нь талархууштай юм. _'Бяцхан Манлайлагч'_ ном нь энэхүү зорилгод хэрхэн хүрч болох талаар урам хайрласан олон сонирхолтой түүх, жишээгээр баялаг төдийгүй сурагчид өөрийн авьяас чадвараа багш, эцэг эхтэйгээ хамтран, хэрхэн нээж мөрөөдөлдөө хүрч болдгийг харуулах болно.
