Үндэсний аюулгүй байдал нөлөөлөх зудын эрсдлийг бууруулах арга зам

Үндэсний аюулгүй байдал нөлөөлөх зудын эрсдлийг бууруулах арга зам
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.
Санал болгох
Танилцуулга
Номын зохиогч Ш.Болдбаатар нь гамшгийн эрсдэлийн менежментийн салбарын ажлын болон эрдэм судлалын талаар мэргэшсэн, үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх мэргэжилтэн, дадлага туршлагатай судлаач, эрдэмтэн юм. Уг бүтээлд доктор Ш.Болдбаатар байгалийн аюулт зудын эрсдэлийг бууруулах менежментийн онол, арга зүйн асуудлыг орчин үеийн гамшгийн менежментийн онол, арга зүйн хүрээнд анх удаа судалсан байна. Тэрээр зудын эрсдэлийн менежментийн онол, арга зүйн үндэс болон зудын улмаар улс орны нийгэм, эдийн засгийн салбаруудад ялангуяа мал аж ахуйн салбарт учирч болох эрсдэлүүдийг системийн оршин байх хязгаарын хүрээнд үнэлж тэдгээрийг бууруулах арга хэмжээний менежментийг тодорхойлсон байна. Тухайлбал, мал, аж ахуйн салбарыг нэг бүхэл бүтэн систем гэж үзээд түүнийг оршин байх зохистой аюулгүй байдалд байлгахын тулд критик заагийг давуулахгүйгээр хүлцэх хэмжээнд нь барьж байх зудын хүлцэх эрсдэлийн үнэлгээг гүйцэтгэж эрсдэлийг бууруулах арга хэмжээг авахын чухал болохыг илрүүлжээ.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-99962-3-983-0
- Худалдаанд гарсан огноо : 2016-01-01
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 162 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 290 гр
- Хэмжээс : 246 x 174 x 9 мм
ISBN-13 | 978-99962-3-983-0 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2016-01-01 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 162 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 290 гр |
Хэмжээс | 246 x 174 x 9 мм |
Зохиолчийн талаар
1957 онд Улаанбаатар хотод төрсөн. Техникийн ухааны магистр, Аюулгүй байдлын ухааны доктор. 1965-1975 онд Нийслэлийн 10-н жилийн 21 дүгээр дунд сургууль, 1975-1981 онд ЗХУ-ын Москва хотын Авто замын дээд сургууль, Белоруссын Политехникийн дээд сургуулийг Зам гүүр, түннелийн барилгын инженерийн мэргэжлээр суралцаж төгссөн. 1987 онд ЗХУ-ын Иргэний хамгаалалтын академид, 1991 онд Тайландын Технологийн Их сургууль,1998 онд АНУ-ын Висконсоны Их сургуульд, 2001 онд Их Британий дотоод хэргийн коллежид тус тус суралцаж мэргэжил дээшлүүлсэн. 1981-1982 онд Улаанбаатар хотын Зам гүүр конторт мастер, ерөнхий инженер, 1982-1986 онд Зэвсэгт хүчний 096 дугаар ангид байлдагч, Иргэний хамгаалалтын 122 дугаар ангид салаа, салбарын захирагчаар, 1986-1991 онд Хэнтий аймгийн Цэрэг-иргэний хамгаалалтын хэлтэст иргэний хамгаалалтын ахлах офицер, иргэний хамгаалалтын штабын даргаар, 1991-2002 онд Улсын иргэний хамгаалалтын газарт Иргэний хамгаалалтын сургалтын төвийн захирал, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах офицер, Гадаад харилцааны ахлах офицероор, 2002-2012 онд Иргэний хамгаалалтын газар, ОБЕГ-ын дэргэдэх НҮБХХ-ийн 'Монгол улсад гамшгийн аюулыг бууруулах менежментийн тогтолцоог боловсронгуй болгох нь' төслийн үндэсний менежер, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 4 дүгээр сарын 26 өдрийн 77 тоот зарилгаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дотоодын аюулгүй байдал хариуцсан орон тооны бус шинжээчээр, 2013 оноос Дэлхийн банкны хот, хөдөөгийн хөгжлийн салбарын зөвлөхөөр ажиллаж байна. Тэрээр иргэний хамгаалалт, гамшгаас хамгаалах тухай хуулиудын эх (1994, 2003), Гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад оролцож, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл, сургалтын ном гарын авлагыг (бие даасан болон бусадтай хамтарсан 30, хянан тохиолдуусан 11, англи хэлнээс орчуулсан 7)боловсруулж нийтийн хүртээл болгосноос гадна үндэсний болон олон улсын төсөл, хөтөлбөр, судалгааны ажилд багийн ахлагчаар 3, зөвлөхөөр 13 удаа оролцжээ.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй