Монголын археологи, эртний түүхийн хичээлийн сорил
МУБИС-ийн Монголын түүхийн тэнхимийн эрдэмтэн багш нар сүүлийн жилүүдэд түүхийн сургалтийн хэрэглэгдэхүүн, гарын авлаг бэлтгэх, шинэчлэн баяжуулах чиглэлээр ажиллаж, цөөнгүй бүтээл гаргасан билээ. Багш нарын хамтын хүчээр боловсруулсан эдгээр бүтээлүүд нь түүхийн мэргэжлийн бус ангийн түүхийн сургалтанд өргөн хэрэглэгдэхийн сацуу элсэлтийн шалгалтанд бэлтгэгчдэд, түүх сонирхон судлагчдад чухал гарын авлага болж байна. Энэхүү ажлын хүрээнд бэлтгэн гаргаж буй бас нэг бүтээл бол та бүхэнд толилуулж буй энэхүү 'Монголын эртний түүх, археологийн сорилууд, хэмээх эмхэтгэл болно.
