Сонголт хийхээс өмнө
Сонголт хийхээс өмнө
Хаана төрж, хэний хүүхэд болохоо хүн сонгож чадахгүй ч энэ бүгдээс бусад бүх сонголт таны гарт бий. Өнгөрснөө эргэн харвал өнөөдрийн таныг тодорхойлж байгаа бүхэн чинь хэзээ нэгэн цагт мөн л таны хийсэн сонголт байдаг. Гэвч хүн амьдралдаа 'үзэл бодлоо сонгох', 'амьдралын ханиа сонгох', 'байр сууриа сонгох' гэсэн үндсэн гурван сонголтон дээр ач холбогдол өгөх ёстой. Яагаад гэвэл үзэл бодол нь таныг хэн байхыг тодорхойлдог бол амьдралын ханиа зөв сонгох нь таны аз жаргалтай холбоотой бөгөөд байр сууриа зөв сонгосноор ирээдүйдээ өөрийн мөрөөдөлдөө хүрэх замыг тавьж буй хэрэг юм. Энэ ном нь танд 'Хэрхэн харьцах вэ?', 'Хэнтэй гэрлэх вэ?', 'Хэн байх вэ?' гэдэгт чинь туслах болно.
