Зургийн спорт: Түүхэн үндэс (0)
Зургийн спорт гэдэг нь Оюуны ба Урлагийн Гоц урлаачийг үзэгчдийн өмнө тодорхой болзолтойгоор, богино хугацаанд, онцгой нөхцөлд зуруулах Спортлог эрсдэлийг хэлдэг. Зургийн спортыг үндэслэгч Л.Өнөрчимэгийн 8 эмхэтгэл бүхий эл бүтээл нь зохиогчийн 35 жилийн мөрөөдөл бүхий гар бичмэл, 26 жилийн сургалт бүхий баримтууд, 21 жилийн биет туршилт бүхий патентууд, 12 жилийн судалгааны эмхэтгэл бүхий Докторын ажил, 7 жилийн компьютер бичиглэл бүхий хамтын бүтээл, 3 жилийн Оюуны болон биет ба биет бус өв, Соёл урлагийн алтан санд Олон улсын эрх, анхдагч зурах үзүүлбэрүүд... зэрэг Оюунлаг уламжлалт багц багтсан олон зуун хүний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм. 'Түүхэн үндэс' хэмээх эхний эмхэтгэлд зохиогчийн судалгааны ажлын товч түүх, судлах болсон шалтгаан, зурах урлаг нь спортын шинж чанартай болох, зургийн спортын чухал баримт бичгүүд, Л.Өнөрчимэг ONO рекорд Зургийн үзүүлбэрүүд зэрэг баримт, материалууд багтжээ.