Урам үг
Урам үг
Алс холын замд тулгарах бэрхшээлд, мөн цаашид замнах замын хөтөч байхыг хичээх бүртээ уйлж шаналсан, ганцаардаж бухимдсан, итгэл алдарч уурлаж хямарсан бүхэнд хандаж нэг л зүйлийг хэлэх дуртай. Амьдрал таныг амьд буй гэдгийг тань сануулж байна. Одоо шаналж байж болох ч даван туулсныхаа дараа та өөрийгөө ямар их хүч чадалтай, сэтгэлийн хүчтэй байсныг мэдрэх болно. Учир нь та бол өөртөө эзэн юм. Сэтгэлийг бид тэр болгон ил гаргаж хэлээд байдаггүй. Харин түүнийг нь ил цагаанаар, бас үнэнтэй нь хамт илэрхийлж хэлсэн тэр үг бүрийг бид онч мэргэн үгс гэж нэрлэдэг. Амьдралаас үнэний шалгуурыг харах нэгэн тулаас, итгэл үнэмшлийнхээ барьц болгон энэхүү эмхэтгэлийг бичсэнийг минь тунгаан уншина уу. Зохиогч
