Зэв хийгээд толь
Зэв хийгээд толь
Уншигч олон танаа толилуулан буй энэхүү номыг БНХАУ-ын Өвөрмонголын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн залуу эрдэмтэн эмэгтэй Юй Лань туурвижээ. Монгол бичгээс крилл үсэгт сонгон хөрвүүлсэний учир нь өнөөдөр манай утга урлаг зохиолд ихээхэн яригдаж буй сэтгэл зүйн задлан шинжлэл, түүнийг уг үндэс, гүн ухааныг өвөр монголын уран бүтээлчдийн бүтээл дээр жишээлэн тайлбарлаж, урьд өмнө гарсан судлаачдын санал сэтгэгдэлд тулгуурлан байр сууриа сонирхолтой илэрхийлсэнд оршино. XIX зууны сүүлч XX зууны эхээр өрнөдөд Австрийн эрдэмтэн Зигмунд Фрейдын үндэслэсэн гэгддэг сэтгэц задлалын аргын гол үндэс, гүн ухааны эх нь дорно дахинд ч мөн адил байгааг уг судалгааны бүтээл харуулж өгчээ.
