Би эмэгтэй хүн
Би эмэгтэй хүн
Эмэгтэй хүн бүх талаараа арван хуруу тэгш байх албагүй, харин хэр зэрэг ухаалаг эмэгтэй байх нь л хамгаас чухал билээ. Та өөрийн бүхий л чадвараа өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлж чадваас хожим зовох зүйлгүй амьдарч чадна. Амьдралыг гэрэлтүүлэгч хонгор бүсгүй минь өөрийнхөө амьдралыг гайхалтайгаар өөрчилж өөртөө сайхан бүхнийг ав. Хүний амьдралын 'хувь заяа' гэдэг бидний далд ухамсараас хамаарч өөрчлөгдөж болдог. Та эхлээд дотроо байгаа хувиа хичээсэн зангаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та хэн хүнээс илүү сайхан амьдралыг өөртөө бүтээн босгохыг хүсдэггүй гэж үү? Мэдээж тийм, бид бүгд л сайхан бүхнийг, аз жаргалыг л хүсдэг. Иймд бялхам дүүрэн, баян тансаг ордонд очих алсын аяны алхам нь та өөрийгөө язгууртан мэт хүндлэхээс эхэлнэ.
