Олон улсын хувийн эрх зүй
Эрхзүйн хөгжлийн дэлхийн чиг хандлагыг барин хөгжиж байгаа манай улсын хувьд хуульзүйн ОХУ-ын их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт 'Олон улсын эрхзүй' хичээлийг заах болсон нь Үндсэн хуулийн зорилгод нийцсэн алхам юм. Ялангуяа 'Олон улсын хувийн эрхзүй' хичээлийг заавал судлах ёстой хичээлийн тоонд оруулж байгаа нь эдүгээ цагт энэ салбарын судлаачдын хүрээг өргөжүүлэх суурь нөхцөл болж байна. Уг бүтээлд Олон улсын эрхзүйн салбарт хамаарах ойлголтуудыг ерөнхий болон тусгай анги гэж ангилаад ерөнхий анги нь суурь онолын асуудлуудыг, тусгай анги нь онолоо хэрэгжүүлэх процессын асуудлуудыг багтаасан болно. Тус бүтээлийг хуульзүйн болон бусад их дээд сургуулийн багш, оюутан, аспирант ялангуяа олон улсын харилцаа, олон улсын худалдааны салбарт мэргэжиж буй практикийн хуульч, эдийн засагч, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдлага, албан тушаалтан, мэргэжилтэн, түүнд ажиллагсад болон олон улсын иргэний эрхзүйн салбарыг сонирхогч хэн бүхэнд зориулж байна.