Ил Хант улс

Main cover


АНГИЛАЛ
Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн
ХУДАЛДААНД
2015
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
224
Нүүр
ISBN-13
9789996248931
ХЭМЖЭЭС
243 x 171 x 10 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Бүрэн эрхт элчин, доктор, профессор О.Нямдаваагийн бичсэн 'Ил Хант Улс' ном нь Монголчуудын цаг үеийн дуудлагаар бичигдсэн, шинжлэх ухааны бүтээл юм. Монголчуудад төдийлэн сайн мэдэгдэхгүй зүйлийг тодруулж өгсөн, судалгааны зөв чиглэлийг тавьсан, үзэж болох, хаана юу агуулагдаж байгааг хэлсэн, Болд Чинсаны гарын үсэг болон Ил хаадын хэд хэдэн Зарлиг, түүний тамга тэмдгийг анх удаа гаргасан, гадаадын судлаачдын зарим зүйлд шинжилгээ хийж, шүүмжлэлтэй хандсан бидний соёл, зан заншил, ахуй амьдрал, Монгол хэлнээс Персид юу үлдсэнийг харуулахыг чармайсан байна. Хант Улсын тухай энэхүү бүтээл нь бидний өвөг дээдэс дэлхийг төвхөнүүлж, бас шинэ бүтээн байгуулалт, шинэ нээлтийг бий болгон санаачилж, хэрэгжүүлдэг байсныг монгол эрдэмтэн хүний нүдээр харсан бүтээл юм.

Үзүүлэлт

ISBN-139789996248931
Худалдаанд гарсан огноо2015-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо224 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин520 гр
Хэмжээс243 x 171 x 10 мм

Зохиолчийн талаар

1949 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн . 1967 онд Нийслэлийн 21 дүгээр дунд сургууль, 1972 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Гадаад худалдааны эдийн засагчийн мэргэжлээр, 1988 онд Москвагийн Дипломатын Академийг олон улсын харилцааны мэргэжлээр тус тус төгссөн. 1976 онд Энэтхэгийн Хинди хэлний төв сургуулийг хинди хэлээр, 1992 онд Энэтхэгийн Дели хотын менежментийн сургуулийг төгсч, 2002 онд Жавахарлал Неругийн нэрэмжит их сургуульд докторын зэрэг хамгаалсан. 1995 онд Израйлийн Хебругийн их сургуульд Үндэсний аюулгүй байдлын асуудлаар суралцаж диплом авсан. Доктор, профессор, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой, Төрийн албаны тэргүүний ажилтан. Гадаад харилцааны Яам, Монголоос Энэтхэгт суугаа Элчин сайдын Яаманд атташе- гаас эхлээд элчин сайдаар ажилласан. Мөн Балба, Шри Ланка, Бангладеш оронд элчин сайдаар хавсран ажилласан. Афганистанд тусгай үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Эдгээр оронд Монголын оюутныг сургах, Энэтхэгийн мэдээллийн технологийн ололт амжилт, туршлагыг Монголдоо нутагшуулах жижиг дунд үйлдвэрийн туршлагыг судлах, дэлхийн хэмжээний зам барих тэндер зарлах ажлыг Энэтхэгийн туршлагаар Хөдөө аж ахуйн ногоон, цагаан хувьсгалыг хэрхэн хийдэг туршлагыг судалж хэрэгжүүлэх, нарны зайг хөдөөний айлуудад ашиглах талаар судалгаа хийж ажилласан. Энэтхэгийн Засгийн газраас хүү багатай зээл авахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Бурхан шашны лам нарыг Энэтхэгт сургах, Энэтхэгийн Бодгаяа гэдэг Бурхан багшийн мэндэлсэн газар Монгол сүм байгуулах, Балбын Люмбинид Монгол сүм байгуулах газрыг авах ажлыг зохион байгуулах, Монголоос Энэтхэгийн их дээд сургуульд оюутан суралцуулах ажлыг 1990-д онд эхлүүлсэн. УИХ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст 2010 оноос Зөвлөхөөр ажиллахдаа Ази Номхон далайн Парламентын 19 дүгээр хурлыг зохион байгуулах, Байнгын ажиллагаатай парламент бий болсоны 20 жилийн ойг тэмдэглэхэд идэвхитэй оролцож ГХХАХ товхимол гаргасан. Мөн Ил хаадын хийж байгуулсан зүйлсийн судалгааг хийж, Монголын соёл урлаг, хэл Персд хэрхэн нөлөөлсөн болон Бирмийн Монгол гаралтай хүмүүс, Хазарачуудын талаар судалгаа хийж нийтлүүлсэн. Одоо Монгол дахь Энэтхэг судлалын Төв болон Дэлхийн Монгол гарал үүсэлтэнгүүдийн Төвийг удирдан ажиллаж байна.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй