Ил хаад

Ил хаад
'Монгол Ил Хант улс' номыг бүтээгч, эрдэмтэн дипломатч О.Нямдаваа, манай нэртэй хөрөг зураач С.Чулуунбаатар нар хамтран 'Ил Хаад' номоо Таны өмнө дэлгэж байна. Өвөг дээдсийнхээ буурал түүхийг үнэн зөвөөр нь ойлгож, тэдний дэлхийд байгуулсан 'Алтан орд', ' Юаны эзэнт улс', 'Ил Хант улс', 'Цагаадайн хант улс', 'Могулын эзэнт улс'-аас бий болгосон шинэ бүтээл, урлаг, уран барилга, соёл, утга зохиолд оруулсан хувь нэмэр болон шүүмжлэлтэй талыг ялган салган ойлгож, залуу үедээ таниулахад Доктор О.Нямдаваа өөрийн гэсэн хувь нэмэр, бодол санаа, байр суурьтай байж, сүүлийн 2 жилд 3 удаа (Энэтхэгийн Монгол гаралтан, Балбын Монголчууд, Ил хаад) үзэсгэлэн гарган монгол хүмүүсийн оюуныг мялааж, мэдлэгийг өргөтгөсөн билээ. Доктор О.Нямдаваа нь Иран оронд аялж Ил хаадын түүх дурсгалын зүйл болон эрдэмтэдтэй нь танилцахын зэрэгцээ Ил хант улсаар мэргэжсэн АНУ, Герман, Энэтхэг, ОХУ-ын эрдэмтэн мэргэдтэй холбоо тогтоож, тэдний судалсан зүйлийг Монгол өнцгөөс харж, бодол санаагаа тусгахын зэрэгцээ өөрийн дурандаа буулгасан судалгааны зураг, цуглуулгаа шинэ номондоо оруулжээ.