Цэргийн дуу, танцны ансамбль 1945 оны чөлөөлөх дайнд

Цэргийн дуу, танцны ансамбль 1945 оны чөлөөлөх дайнд
Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон Чөлөөлөх дайнд оролцсон Монголын мэргэжлийн урлагийн байгууллага болохын хувьд энэ дайны түүхэнд хувь нэмрээ оруулсан бахдам гавьяатай. Тухайн үеийн Цэргийн дуу танцны ансамблийн бүрэлдэхүүн төр засаг, армийн командлалын шийдвэрээр фронт руу явах тушаал авч, эх орноосоо 2000 гаруй километрийн тэртээг тэмцэн зорьж, ялалт байгуулсан дайчдынхаа халуун мөрөөр гишгэн, байлдаж явсан дайчдынхаа баатарлаг үйлсийг дуу хуураараа алдаршуулан зоригжуулж, чөлөөлөгдсөн нутгийн ард иргэдэд ая дуугаа өргөж явсан нь түүхийн шаргал хуудаснаа тод томруун бичигдэн үлджээ. Уг номонд Чөлөөлөх дайнд цэргийн чуулгаас оролцсон 60 гаруй уран бүтээлчид, тэдний түүх намтар, дайны талбарт өргөн барьсан уран бүтээлүүд, дайны дараа Офицеруудын ордонд ажиллаж байсан үе үеийн удирдлага, алдартан гавьяатнууд, энэ л ордонд бүтээгдсэн уран зургууд, тэдгээрийг бүтээгчид, ялалтанд мөнхөрсөн яруу найраг, дуу шүлгүүдийг эмхэтгэсэн болно.