Уул тээврийн машин төхөөрөмж

Уул тээврийн машин төхөөрөмж
Сурах бичигт ил уурхайн технологийн үндсэн процессуудыг гүйцэтгэдэг чулуулгийг ухалтанд бэлтгэдэг машин (өрмийн машин), ухаж ачдаг машин (экскаватор), тээврийн машин (автосамосвал), ухаж тээвэрлэдэг машин (бульдозер, сийрэгжүүлэгч, скрепер), далд уурхайн өрмийн машин, далд уурхайн авто тээврийн хэрэгслийн зориулалт, ангилал, хэрэглэгдэх муж, бүтэц, ажиллах зарчмын талаар дэлгэрэнгүй тусгасан байна. Технологийн үндсэн процессийг гүйцэтгэдэг машин тус бүрийг ашиглах үед мөрдөх аюулгүй ажиллагааны зааврыг тодорхой машины жишээн дээр үзүүлсэн байна. Сурах бичиг нь уул уурхайн салбарын ажилтан, ажиллагсад, суралцагч нарт зориулагдсан болно.