Маркетинг

Маркетинг Шинэчилсэн хэвлэл
Аливаа бизнесийн амжилт нь тохиох аз завшаан, заяах авьяас, боловсруулах бодлого гурваас голлон шалтгаална. Аз завшаан, авьяас хоёр хүн бүрд адилгүй. Ингэхлээр амжилтыг удирдан залж болох нэгэн хүчин зүйл нь үндэслэлтэй, бодитой бодлого, төлөвлөгөө юм. Компани ирээдүйгээ харах, амжилтад хүрэх алхмаа урьдчилан тооцох, гэгээлэг тэмүүлэлтэй байх, өрсөлдөх чадвараа хадгалан бэхжүүлэхэд стратеги төлөвлөгөөний үүрэг нэн их. Чухамхүү үүнд л уг номын эхний хэдэн бүлэг чиглэж, бараа үйлчилгээнийхээ зах зээлийг хэрхэн хэсэглэх, төлөвлөх, хэрэглэгчдийн өөрчлөгдөн буй хэрэгцээ шаардлага, зах зээлийн орчинд компанийг хэрхэн дасган зохицуулах, зах зээлд гарч байгаа боломжийг хэрхэн овжин ашиглах, худалдааны тэмдгийг амжилттай хэрэглэх тухай дэлгэрэнгүй авч үзсэн болно.