Олонбаяр ЭРДЭНЭЦОГТ
Амьдрал баян. Аз жаргал, баяр баясгалан, хайр дурлал, гуниг харуусал, өрсөлдөөн тэмцэлдээн, атаа жөтөө... Эд бүгд нийлээд амьдрал. Амьдрал угаасаа гүн гүнзгий агуулгатай заримдаа тайлж барамгүй оньсого мэт байдаг. Би амьдралыг өөрийн үзэл бодлоор илэрхийлэхийг хичээдэг. Миний чин эрмэлзлэл бол өөрийн гэсэн өвөрмөц ертөнцийг бүтээгээд тэр ертөнцөөрөө үзэгч олонтойгоо хамтдаа аялах. Зураач О.Эрдэнэцогт