Монгол Улс, БНХАУ ОХУ-ын хамтарсан Think Tank судалгааны зөвлөлдөх танхимын анхдугаар чуулган

Монгол Улс, БНХАУ ОХУ-ын хамтарсан Think Tank судалгааны зөвлөлдөх танхимын анхдугаар чуулган
Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт 'ОХУ, БНХАУ болон Ази-Европыг холбосон тээврийн коридорыг байгуулж, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлнэ' хэмээжээ. Энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2014 онд Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, хурдны зам, нефть байгалийн хий эрчим хүчний дэд бүтцийн урсгал бий болгох бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах гэж тусгасан байна.