Эмчилгээний биеийн тамир

Эмчилгээний биеийн тамир
Орчин үеийн анагаах ухааны хөгжилд эмчилгээний шинэ шинэ арга барил, оношлогооны олон янзын багаж төхөөрөмж нэвтэрч байгаа өнөө үед эмгүй эмчилгээний арга нэлээд дээгүүр байрыг эзлэх боллоо. Эмчилгээний энэ аргыг Монголын анагаах ухаан эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажилдаа өргөн хэрэглэх болсонтой уялдан энэ мэргэжлийн эмч, арга зүйч, сувилагч, дасгалжуулагч бага эмч нарт зориулан энэ номыг бүтээжээ. Уг номонд сэргээн засах эмчилгээний зөвхөн хөдөлгөөн эмчилгээний талаар бичигдсэн бөгөөд хөдөлгөөн эмчилгээний тухай, түүний төрөл зүйл, эмчилгээ хийх, хянах болон эрүүл биеийн хэмжилтүүдийг хэрхэн хийх, дасгал хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах зэрэг олон төрлийн эмчилгээний аргуудыг багтаасан байна.