Агуу их Босуул

Агуу их Босуул
Инесса Иванова Ломакина бол (1930-2007) Зөвлөлтийн сэтгүүл зүйн салбарын ахмад ажилтнуудын нэг агаад 1961-1966 болон 1968-1970 онуудад 'Орчин үеийн Монгол' сэтгүүл, 'Советская культура', 'Литературная газета' сонинуудад сурвалжлагчаар ажиллаж байсан. И.И.Ломакинагийн бүтээлүүд нь өөрөө л хөтлөөд явчихдаг яруу тансаг хэлээрээ онцгойрдог бөгөөд Монголын сэдвээр бичсэн түүхэн өгүүллүүдийнх нь гол амжилт бол өмнө нь хаалттай байсан Оросын архивууд хийгээд түүхэн хүмүүсийн намтрыг гүнзгий судлахад оршдог байлаа. 'Агуу их Босуул' ном бол Арван гуравдугаар Далай ламын Ар Монголд байсан үеийг хувьсгалын өмнөх Оросын архивын материалуудад үндэслэн дүрсэлсэн анхны бүтээл юм. Уг номын бичлэг нь ч бус, басхүү чимэглэл нь их сонирхолтой.