Ленин

Main cover


АНГИЛАЛ
Улс төрын зүтгэлтэн, удирдагчид
ХУДАЛДААНД
2012
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
616
Нүүр
ISBN-13
9789996258985
ХЭМЖЭЭС
203 x 145 x 23 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Орос, Польшийн хувьсгалч, нийгмийн зүтгэлтэн, зохиолч Ф.Оссендовскийн тэртээ 80 жилийн өмнө бичиж хэвлүүлсэн 'Ленин' (Европын зарим оронд 'Бурхангүйчүүдийн бурхан-Ленин' гэсэн нэрээр хэвлэгдэж байсан) хэмээх энэхүү ном бол XX зууны хамгийн харгис дарангуйллын онолыг боловсруулан хэрэгжүүлэгч В.И.Лениний үйл амьдрал, дотоод сэтгэлгээний шинжилгээний гайхалтай үр дүн юм. Түүнчлэн аливаа онцгой хувь хүний тухай баримтат уран сайхны зохиолын шилдэг жишээ хэмээн зүй ёсоор тооцогддог бүтээл билээ. Хязгааргүй зэрлэг, харгис мөн чанарынхаа хувьд коммунизм, фашизм хоёр бол нэг тэрэгний л хоёр дугуй бөгөөд анхных нь загварыг хэрхэн зохион бүтээснийг энэ номыг уншаад ойлгох болно.

Үзүүлэлт

ISBN-139789996258985
Худалдаанд гарсан огноо2012-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо616 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин575 гр
Хэмжээс203 x 145 x 23 мм

Зохиолчийн талаар

1878 оны тавдугаар сарын 27-нд одоогийн Беларусь Улсын Витебск хотод төрсөн. Польш үндэстэн, Оросын хувьсгалч, зохиолч, нийгмийн зүтгэлтэн. 1905 оны Оросын анхны хувьсгалд идэвхитэй оролцсоныхоо төлөө 1907 он хүртэл улс төрийн цөллөгт байсан. 1909 онд хаант засгийн шорон гяндангийн тухай 'Хүмүүсийн тоос' хэмээх роман бичиж хэвлүүлсэн боловч хураагдсан. Октябрын хувьсгалыг эсэргүүцэгч байсан. Большевикууд Германы засгийн газраас мөнгөн тусламж авч Октябрын зэвсэгт бослогыг амжилтанд хүргэсэн гэсэн баримтыг анхлан гаргаж тавьсан. 1922 онд Америкт анх хэвлэгдсэн Монголын тухай 'Хүн, араатан, бурхад' номоороо дэлхийд алдаршсан. 1930 онд хэвлэгдсэн 'Ленин' номыг нь Европын хэд, хэдэн оронд хураан шатаасан. Дэлхийн Хоёрдугаар дайны жилүүдэд фашизмын эсрэг Польшийн эсэргүүцлийн хөдөлгөөнд идэвхитэй оролцож явсан. Европын зарим гүрнүүдийн тагнуулын албад 1941 оноос өмнө гэрт нь хэд, хэдэн удаа нэгжлэг хийж байсан. Зөвлөлтийн Улаан арми Варшавыг чөлөөлөхийн өмнөхөн буюу 1945 оны нэгдүгээр сарын 3-нд Варшавын ойролцоох Жолвен тосгонд нас барсан. 1945 оны хоёрдугаар сард Зөвлөлтийн тусгай албад Сталины хувийн заавраар шарилыг нь ухан гаргаж Оссендовскийг үхсэн байна гэсэн албан ёсны акт үйлджээ.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй