Компанийн засаглал
Компанийн засаглал
Компанийн засаглал гэдэг нь компанийн үйл ажиллагаанд хяналт болон зохистой удирдлагыг хэрэгжүүлэх тогтолцоог бий болгох, улмаар тасралтгүй боловсронгуй болгох үйл явц бөгөөд энэ асуудалд холбогдох бүх талын харилцаа холбоонуудаар тодорхойлогдоно. Гол нь компанийн засаглал гэдэг ойлголт менежмент, ТУЗ, хувьцаа эзэмшигчид, бусад сонирхогч этгээдтэй харилцах харилцааг хамаарч, энд холбогдох асуудлуудыг хэрхэн шийдэж байгаагаар илэрч байдаг. Энэ ном нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн зохион байгуулалт, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгууль, ТУЗ-ийн хурал, ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирлын залгамжлагч, Гүйцэтгэх захирлын цалин урамшуулал, ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагын багийн хоорондын харилцаа, Хувьцаат компанийн хөрөнгийн бүтэц, Нэгдэлт ба нийлэлт, Мэдээллийн нээлттэй байдал, Компанийн нийгмийн хариуцлага гэсэн 11 бүлгээс бүрдэнэ.
