Монгол хүн Монгол бурхад
Хеннинг Хаслунд хэдийгээр Дани оронд мэндэлсэн боловч зүрх сэтгэлээрээ Монгол хүн байсан юм. Тэрээр 1923 онд Халх Монголд ирж газар тариалангийн ажил эрхэлж байсан хэдий ч боломж гарах бүрийд алс хол аялж судалгаа шинжилгээ хийдэг байв. Монголд байх хугацаандаа тэрээр 'Монгол Гүн' гэж алдаршсан Шведийн судлаач Франс Август Ларсонтой танилцсан ба Ларсон түүнийг Свен Хединий Төв Азийн экспедицийн гишүүн болгожээ. Зохиогч энэ номондоо өөрт тохиолдсон явдлуудыг бичсэн ба эдгээр гайхамшигтай аялалууд түүнд өдөр тутмын амьдралд тохиолдоод байдаггүй элдэв сонин зүйлстэй учирч, тэр бүхнийг өөрийн нүдээр үзэж харах боломжийг олгосон байна.