Цогт хун тайжид холбогдох түүхэн баримтын судалгаа

Цогт хун тайжид холбогдох түүхэн баримтын судалгаа
Зохиогч 2005 онд 'Цогт хун тайжид холбогдох бичгийн дурсгалууд' номыг багш Ц.Баттулга, Ё.Жанчив болон бусад нөхдийн хамтаар хэвлүүлж байсан бөгөөд энэ удаад Цогт хун тайжийн бичгийн дурсгалаас гадна түүний намтар түүхэнд холбогдох монгол болоод төвд сурвалжийн мэдээ баримтыг шүүн нягталж, Цогт хун тайжид холбогдох бүхий л түүхэн цогц судалгааг хийсний үр дүнд энэхүү ном таны гар дээр очиж байна. Эрдэм номтой, алс хэтийн бодлого зорилготойгоор үйл хэргээ өрнүүлж байсан тэрбээр Монголыг нэгтгэхийн төлөө тууштай тэмцэж байсныг түүх гэрчилнэ. Түүний эх оронч эл үзэл санаа уугуул нутаг усандаа хад чулуу, хөшөөнөө үлдээсэн бичгийн дурсгалуудад нь нэвт шингэсэн байдаг билээ.