Тод түргэн хэллэг

Тод түргэн хэллэг
Түргэн хэллэг нь олон орны үндэстэн, ястны дунд байдаг хэл яриаг зүгшрүүлэх, зөв хэлж сургах хүмүүжлийн ач холбогдолтой аман зохиолын нэгэн төрөл зүйл юм. Түргэн хэллэгээр дасгал сургууль хийхийн ач холбогдол нь зөвхөн хурдан түргэн хэлэх нь гол бус авиа бүрийг зөв, цэвэр дуудахад оршдог. Түргэн хэллэгийг зөв дуудаж сурахын тулд эхлээд уг хэллэгт агуулагдаж байгаа утгыг сайн ойлгож үг бүрийг, түүний дотор хэлэхэд ээдрээтэй тэр үгнүүдийг нь ахин дахин дуудаж сургуулилна.