Миний ертөнцөөр

Миний ертөнцөөр
Энэхүү номонд кино урлагийн салбар болоод үе үеийн уран бүтээлчдийн уран бүтээлийн талаарх сэтгэгдэл кино театр урлагийн салбарын талаар эмхтгэн оруулсан байна.Кино урлагийн салбарт Найруулагч бол театрын хөгжлийн явцад зайлшгүй шаардлагын дагуу харьцангуй хожуу бий болсон мэргэжил юм. Драмын урлаг хөгжлийн явцдаа урлагийн бусад төрлүүдийг нэгтгэсээр нийлмэл шинж чанар нь улам бүр тэлсээр байна. Тэр бүгдийг нэгэн чигт хандуулах найруулагчийн ур чадвар ч нарийссаар байна. Жүжиг хийхэд жүжгийн зохиолч, жүжигчид, тайзны зураач, хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч, гэрлийн инженер, дуу шумны мастер, тайз декорацын ажилчид, үйлдвэрлэл хариуцсан баг, сурталчилгаа хариуцсан баг, компьютер графикийн баг гэх мэт олон нарийн мэргэжлийн баг жүмүүсийг нэгэн бүтээлийн утга санаанд зангидан жор тунг нь тааруулж, хөг аялгууг нь зохицуулж цогц нэгэн бүтээл болгон үзэгчдэд хүргэдэг мэргэжил бол найруулагчийн мэргэжил юм. Иймээс дээр дурдсан бүх л мэргэжлийн мэдлэг, мэдрэмжийг найруулагч хүн эзэмшсэн байж гэмээнэ тавих гэж байгаа жүжигтээ тэднээс чухам юу хэрэгтэйг урьдчилан захиалж, шаардаж, бэлдүүлсэн байдаг юм.