Art of Dorjoo







Art of Dorjoo
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Өөрөө өөрийгөө гэрэлтүүлэгтүн
‘’Өөрөө өөртөө гэрэл бол’’ гэж бурхан багшийн сүүлийн захиасаар үзэсгэлэнгээ нэрлэлээ энэ сургаал одоо ч утга төгөлдөр хэвээр.
“Буддаг биеэ орхихынх нь өмнө шадар шавь Ананд нь түүний хөлд сөхөрч уйлжээ.
Будда “Ананд аа, уйлах хэрэг юу байна” гэхэд тэрбээр “Та биднийг орхин одох гэж байна. Би таныг 40 жил сүүдэр мэт дагасан ч гэгээрч амжсангүй. Гэрэл гэгээ, итгэл найдвар болсон таныгаа одохоор би эргээд л түнэр харанхуйд унах нь” гэжээ. Хариуд нь будда инээмсэглээд, “Санаа зоволтгүй ээ, би чиний гэрэл гэгээ биш, гэрэл чамд өөрт чинь байгаа. Өөрөө өөртөө гэрэл бол” гэж хэлсэн тухай “Агнистын гэгээ” цувралд бий.
Үнэхээр хүн гэдэг өөрөө өөртөө гэрэл гэгээ, аз жаргал, алив сайхан бүхэн нь гэдгийг бид дотоод ертөнцөө чимээлж л олох боломжтой бөгөөд гаднаас мянгантаа эрээд хэрэггүй аж.
Амьдрал өөрөө зорилго биш, харин зорилгыг таних боломж юм. Амьдралын утга өнгөн гадарт нь байхгүй, дотоод гүнд нь бий гэдгийг санаж уран зургаа агуулгатай бүтээхийг хичээлээ.
Уран бүтээлээ танилцуулахад тусалж дэмжсэн бүх хүмүүст дахин талархал илэрхийлье.
Хоёр хүн шөнө алхаж явжээ. Нэг нь дэнлүүтэй, нөгөөх нь хамт яваа хүнийхээ дэнлүүнд шүтэж байв. Гэтэл салаа замын уулзварт дэнлүүтэй аянчин замаа хөөв. Гэнэт гэрэл гэгээгүй болсон нөгөө аянчин “Дэнлүү авч гарах минь яалаа! Өрөөлийн дэнлүүг өөрийн юм шиг эндүүрч явжээ, би…” хэмээн гаслан уйлжээ.
ТИЙМЭЭС ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ГЭРЭЛ БОЛОГТУН!
Үзүүлэлт
- Баркод : 9789996266492
- Худалдаанд гарсан огноо : 2023-07-20
- Жин : 120 гр
- Хэмжээс : 420 x 285 x 1 мм
- Үйлдвэрлэсэн улс : Монгол
- Зорилтот бүлэг : Бүгд
Баркод | 9789996266492 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2023-07-20 |
Жин | 120 гр |
Хэмжээс | 420 x 285 x 1 мм |
Үйлдвэрлэсэн улс | Монгол |
Зорилтот бүлэг | Бүгд |
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй