Монгол улсын төрийн бэлгэ тэмдэг

Монгол улсын төрийн бэлгэ тэмдэг
Төрийн бэлгэ тэмдэг хэмээх нэр томъёонд хамаарч буй төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал гэсэн энэ таван зүйл нь 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 'Монгол Улсын бүрэн эрхт байдал' гэсэн Нэгдүгээр бүлгийн Арванхоёрдугаар зүйл нь долоон заалттай бөгөөд энд Төрийн бэлгэ тэмдгийн талаар тусгажээ. Зохиогчид энэ номондоо 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараах үе буюу хэмжээгүй эрхт хаант төрийн үеэс хойшхи үеийг хамруулан ялангуяа 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалаас хойш, тодруулбал 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулиас эхлээд 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиар зохицуулсан төрийн тэмдгийг оруулсан болно.