Монголчуудын ханах, хатгах, төөнөх засал

Main cover


АНГИЛАЛ
Уламжлалт анагаах ухаан
ХУДАЛДААНД
2012
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
64
Нүүр
ISBN-13
9789996269929
ХЭМЖЭЭС
200 x 140 x 3 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Хүн буй болсон цагаасаа эхлээд, сав ертөнцийн түмэн бэрхшээлээс болж өвдөх, бэртэх зэрэг бие, сэтгэлийн зовлон эдлэн, тэр бүхнээ засах гэж оролдсоор өдийг хүрчээ. Эрүүл эсэн явахын тулд хэрэгтэй, хэрэггүй ургамал, амьтны бие, эрхтэн идэх, ханах, хатгах, самнах зэргээр цус, идээ буртгыг гаргах, хад чулуугаар жигнэх мэтээр түмэнтээ аргалсаар өдий хүрэхдээ төрөлхтөн хийгээд адгуусны аливаа өвчин, эмгэг гэгч арга-билгийн хямралыг магадлан мэдээд, эдгээн тэнхрүүлэх олон ухааныг сүвэгчилсэн нь тэжээх ухаан буюу анагаах ухаан хэмээх цогцолборыг нэн түрүүнд бүтээжээ. Энэ бол хатуу засалд ордог, буруутвал засахад ярвигтай, онолыг нь үзсэн ч, сайн засалч, сайн эмчийг дагаж сурмаг болдог ширүүн засал атугай ч ямарваа бэрх өвчин хуучийг хоггүй эдгээдэг дээд засал мөн. Эл товхимолын эхэнд уламжлалт эмнэлгийн хэдэн суурь ухагдахууныг оруулан, монголчуудын ханах, хатгах, төөнөх засал, мэс заслын багаж, заслын багаж болон зориулалтын талаар дэлгэрэнгүй бичжээ.

Үзүүлэлт

ISBN-139789996269929
Худалдаанд гарсан огноо2012-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо64 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин65 гр
Хэмжээс200 x 140 x 3 мм

Зохиолчийн талаар

Утгач овгийн Цэенгийн Цэрэн-Очир Сайн ноён хан аймгийн Эрдэнэ бандид ламын гэгээний шавь буюу одоогийн Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул иргэн. Техникийн тусгай дунд, хэл шинжлэлийн ухааны дээд боловсролтой. Хэлний шинжлэл, зурхайн ухааныг хослуулан үзэж, нэлээд ном, үгүүлэл бичих, орчуулах, хянан тохиолдуулах, ариутган шүүх ажилд багагүй хөдөлмөр зарснаас гадна жил бүр цаглабар, төөрөг тооцон зурж, зурхайн ухааны чиглэлээр ном, товхимол хэвлүүлдэг. Монголын Зурхайчдын Холбоо, Зурхайн Судлалын Академи, Зурхайн Ухааны 'Тэнгэрлэг луу' Академи, Зурхай Судлалын 'Тэнгэрийн утга' Хүрээлэн зэргийг үндэслэн байгуулалцсан. Эдүгээ Зурхайн Ухааны Академийн Эрдмийн зөвлөл болон Зурхай Судлалын Хүрээлэнд ажиллан, зурхайн эрдэм, ухаан дэлгэрүүлэх үйлст хүчин зүтгэж байна. Тэрээр Зурхайн Академуудын жинхэнэ гишүүн болой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй