Гучин хоёр модон хүний үлгэр

Гучин хоёр модон хүний үлгэр
Монгол орноо дэлгэрсэн энэтхэгийн үлгэрийн цоморлогуудын нэг, эрдэмтэн судлаачдын анхаарлыг татаж, олон хэлээр орчуулагдан дэлхий дахинаа алдрыг олсон “Гучин хоёр модон хүний үлгэр”-ийг кирил бичгээр хөрвүүлэн эрхэм уншигч та бүхэнд өргөн барьж байна. Энэхүү зохиол нь Бигармижид хаан буюу судлаачдын тогтоосончлон Христийн тооллын I зууны үеэс Энэтхэгийн Үжжайн орныг эзлэн сууж байсан энэрэнгүй өгөөмөр сэтгэлтэй, амьтныг тэтгэгч II Чандрагүпта Викрамадитя хааны намтар үлгэр юм. Ийнхүү монгол хөрсөнд буусан энэтхэг үлгэр цаг цагийг өртөөлөн дамжихдаа зарим талаараа танигдахын аргагүй хувирч, ахуй амьдрал, нүүдлийн соёлд хэрхэн идээшиж, монголжин баяжсаныг та бүхэн таалан болгооно уу.